m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 04:42
37
Цэргүүд хулгайлагдсан охидыг аварчээ

Энэ сарын 14-нд Нигерийн зүүн хойд хэсгийн нутагт орших Чибок дунд сургуулиас 200 гаруй эмэгтэйчүүд, сургуулийн охидыг дотуур байрнаас Боко харам бүлэглэлийнхэн хүчээр авч явсан хэрэг гарсан. Тэд зэвсэглэн автобус, ачааны машин зэрэг унаатай ирж охидыг авч явсан бөгөөд өчигдөр Нигерийн цэргүүд тэдний ихэнхийг нь сулласан байна. Тэд 15-18 насны охидууд байсан ба 18 настай Годиа Исайах хэмээх охин суллагдан ирснийхээ дараа “Тэдгээр буутай хүмүүс биднийг босч хаалгаар гар гэх зэрэг тушаал өгөхөд нь цэргүүд байна гэж бодсон”  гэж ярьжээ.

Боко харам бүлэглэл нь 2009 оноос хойш удаа дараа сургуулиудад халдаж байгаа бөгөөд энэ нь охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хааж, харанхуй бүдүүлгээр боолчлох зорилготой аж.

Г.Төгөлдөр