m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 04:45
103
Элтон Жонн, Дэвид Ферниш нар албан ёсоор гэрлэлтээ батлуулна

Алдарт дуучин, хөгжмийн зохиолч 67 настай Элтон Жонн өөрийн хамтран амьдрагч 51 настай Дэвид Ферништэй гэрлэлтээ албан ёсоор батлуулна хэмээн мэдэгджээ. Кино продюсер Д.Фернишийн Лас Вегас Рэвью сэтгүүлд өгсөн мэдээллээс харахад алдартай хосын хурим ирэх тав дугаар сард Англид болох гэнэ. Энэ ёслолын хүрээнд Англид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэхээр төлөвлөж байгаа аж. Учир нь Англи болон Уэльсэд ижил хүйстнүүдийн удтал хүсэн хүлээсэн гэрлэх хууль саяхан батлагдсан билээ.Тэд есөн жилийн өмнө албан ёсоор хамтран амьдарч буйгаа зарлаж, 650 зочинтой үдэшлэг хийсэн тул энэ удаад цөөн хэдхэн гэрч болон 3 настай хүү Захар, 14 сартай хүү Элижа нарыгаа ёслолд оруулцуулахаар төлөвлөсөн гэнэ. Ижил хүйстний гэрлэлтийн хуулийг баталсан нь 21 жил үерхэж 2005 оноос хойш тогтвортой харилцаанд байгаа Элтон Жонн, Дэвид Ферниш нарын хувьд тун таатай хэрэг болсон тул улсдаа анхдагчид нь болохоор зорьж байгаа аж. Элтон Жонн “Ижил хүйстэн л бол гэрлэж болохгүй.Хүүхэдтэй ч байж чадахгүй. Нийгмээр хүлээн зөвшөөрөгдөхгүй. Ирээдүй ч байхгүй байсан тэр үе ард хоцорлоо” гэжээ.