m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 04:47
204
С.Жавхлан: Монгол хүн дээлээ тайлж хаядаггүй харин өмсдөг

МУГЖ дуучин С.Жавхлан дөнгөж саяхан Чингисийн талбайд “Дээлээ өмсдөг Монгол-Дээдсээ хүндэлдэг Монгол” жагсаалыг зохион байгууллаа. Тэрээр энэ үеэр “Монгол дээл бол монгол хүнийг дэлхийд илэрхийлдэг хамгийн том илэрхийлэл, бид өнөөдөр дээлээ тайлахын тухайд биш харин өмсөж ирлээ. Өнөөдөр их эзэн Чингис хааны хөшөө монгол дээлтэйгээ сүндэрлэж, МАН-ыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар цагаан дээлт Дамдины хүү хэмээн алдаршсан байдаг хэмээн гурвантай ухайлсан юм.

Төрд нэг ч хүн дээл өмсдөггүй байж, үндэсний өв соёл болох дээлээ улс төрийн хэрүүлтэй хольж хутган, дээл тайлах талаар ярьж байгаад бухимдаж байна гэв.Олон ажил хашиж буй хүмүүсийг давхар ажил хэмээн нэрлэхгүй заавал дээл гэдэг үгийг оруулах болов хэмээгээд эсэргүүцэж буйгаа хэлсэн юм. Монгол дээлээ өмсдөг, хүндэлдэг ахмадууд болон залуучууд энэ үеэр  “Монгол хүн дээлээ тайлж хаядаггүй харин өмсдөг”, “Монгол дээлийг бүү улс төржүүл”, “Монгол дээлээ бид өмгөөлнө”, “Би дээлээ өмсдөг, Би дээдсээ хүндэлдэг” зэрэг уриатай лоозон барин зогсож байлаа.

Тэрээр Монголын Төр хууль тогтоолынхоо нэрийг зөв гарчиглаж, дэлхийд өөрсдийг нь илэрхийлж байгаа нэрийн хуудас болох өв соёлоо улс төрийн хэрүүлтэй хутгахгүй байхыг хүссэж, хаврын хаварт болдог улс төрийн хэрүүл Монголд сайн зүйл авчрахгүй болохыг хэлж байсан. Мөн түүнчлэн давхар дээлийг тайлуулах зорилготойгоор зохион байгуулагдсан жагсаалын үеэр дээлээ тайлж хаясан МАН-ынхан дахин дээл өмсөх эрхгүй гэдгийг тэрээр сануулж байлаа.