m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.30 06:52
57
Даниел Старриж Луйс Суарезыг орлоход бэлэн байна

Өнгөрсөн улиралд лигт 31 гоол оруулсан хуучин хамтрагч Луйс Суаресынхаа орон зайг довтлогч Даниель Старриж нөхнө гэжээ. Тэрбээр шинэ улиралд өмнөх амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байна.

Тэрбээр хэлэхдээ "Ирэх улиралд би өмнөх амжилтаа ахиулах болон. Луйс Суарес бид хоёрын хослол гайхалтай байсан. Би түүнд сайн сайхан бүхнийг хүсч байна. Бид хамтдаа Ливерпуль клубын түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан довтолгооны хослол болсон шүү дээ. Одоо бид шинэ улиралд гайхалтай сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Олон шинэ тоглогчид ч ирж байна. Сэтгэл хөдөлгөм бүрэлдэхүүнээр довтолгоо зонхилсон тоглолтыг харуулах нь бидний арга барил. Бид үүнийг үргэлжлүүлэх болно" гэсэн байна.