m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 05:16
27
Есөн жил цоожтой гараашинд байжээ

Аргентинд 15 настай охиныг өргөж авсан эцэг эх нь зүсэм талх, усаар хооллон, зодож, есөн жилийн турш гараашинд байлгасныг олж илрүүлжээ. Охины төрсөн эгч нь түүний сураг ажиг тасраад удаж байгаад санаа зовж хайсаар Аргентиний нийслэл Буэнос Айрес хотоос олсон аж. Дүү нь 20 кг жинтэй болтлоо турж, нүднээс гарсан байдалтайгаар өргөж авсан айлын гараашнаас олдсон байна. Түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд есөн жилд хоёрхон удаа гараашнаас гарсан байжээ. Охиныг тэлээгээр зоддог байсан гэдгийг тэр хэлсэн бөгөөд хаягдал хоолоор хооллож, нохой сармагчинтай адилхан хөсөр хаягдан амьдарч иржээ. Түүний өргөж авсан эцэг эхийг бага насны хүүхдийг хүчирхийлсэн, боолчилсон, хүний эрхийг зөрчсөн хэмээн баривчилсан байна.

Анх 2001 онд найман хүүхэдтэй айл нэг хүүддээ өргөж авсан бөгөөд олон хүүхэд тэжээж хувцаслах мөнгө хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар хүүхдээ өгсөн байна. 2005 онд хоёр гэр бүл холбоо тасарсан бөгөөд түүний эгч саяхан 18 нас хүрсэн бөгөөд дүүгээ хэрхэн амьдарч байгааг харахаар хайж олсон нь энэ аж.

Г.Төгөлдөр