m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.30 07:20
30
Луис Суарес бэлтгэлдээ гарлаа

ДАШТ-ий дуулианы эзэн Луис Суарес бэлтгэлдээ гарчээ. Тэрбээр шийтгэлийн улмаас клуб болон шигшээ багтайгаа хамт бэлтгэл хийж болохгүй юм. Тиймээс тэрээр өөрийн хувийн дасгалжуулагчтай хамт Приней ууланд гарч бэлтгэлээ хийхээр болсон байна. Түүнээс өмнө нь энд гэмтэлтэй байсан Францын Эрик Абидал ирж бэлтгэл хийж байсан юм байна. Харин "Барса"-гийн шинэ цэрэг Луис Суарес энд ирж бэлтгэлээ хийхээр болж байна. Түүний формоо хадгалах арга үүнээс өөр байхгүй бөгөөд ууланд 10-р сарын 26-н хүртэл ганцаараа бэлтгэл хийсний эцэст багтайгаа нэгдэх билээ. Л.Суаресын торгуулийн хугацаа дууссаны яг маргааш нь алдарт "Эль Классико" хүлээж байгаа.