m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 05:24
36
Ирэх бямба гаригт хогны уутны талаарх санал асуулгыг авна

НИТХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийн хүрээнд  нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд айл өрх бүрт сар болгон хогны ногоон уутыг 15 ширхэгээр  өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэж тараасан. Хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах талаарх санал асуулгыг  энэ сарын 19-нд буюу бямба гаригт явуулахаар болжээ. Судалгаанд нийт есөн дүүргийн  152 хорооны 33 мянган өрхийг хамрагдах юм байна. Иргэдээс авах санал асуулгыг Монголын оюутны холбооны дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудыг багтаасан “Сор гоо” клубын судлаачид нэг хоногт багтаан авах гэнэ. Тус санал асуулгыг энэ сарын 21-нд нэгтгэн 24-ний өдөр эцсийн дүнг гаргах юм байна. Одоогийн байдлаар энэхүү ажлын зардалд нийт дөрвөн сая 389 мянган төгрөгийн зардал гараад байгаа аж.

Н.Байгаль