m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 05:44
46
Улсын арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан болно

“Улсын арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан” ирэх ням гаригт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Жил болгон уламжлал болгон зохиогдож буй тус барилдаанд 224 хүчтэн зодоглоно. Энэ удаагийн барилдааныг Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" ХХК-ийн 10 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулах юм. Анх 1991 оны хавар яруу найрагч Ү.Хүрэлбаатар улсын арслан цолны хүндэтгэлийн барилдааныг анх удаа зохион байгуулжээ. 2003 оноос улсын гарьд цол бий болсон учраас энэ барилдаан хоёр цолны хүндэтгэлд зориулахаар болсон. Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, гарьд Д.Рагчаа үзүүрлэж байжээ.