m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 05:55
24
Эмэгтэй жүдочид Японд хамтарсан бэлтгэл хийж байна

Монголын эмэгтэй жүдочдийн шигшээ баг Японы жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг болон Токио хотын жүдогийн академийн тамирчидтай 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна. Монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг,  гавьяат тамирчин М.Бундмаа тэргүүтэй 14 тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор бэлтгэл хийж байгаа юм.