m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 03:02
51
Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруултад нийслэлээс 2659 төсөл хэрэгжүүлэхээр санал боловсрууллаа

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төвсийн хөрөнгө оруулалтад нийслэлээс хүргүүлэх саналын тухай хэлэлцлээ.

Төсвийн тухай хууль болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан удирдамжийн дагуу 2015 оны Улсын төвсийн хөрөнгө оруулалтад хүргүүлэх саналыг боловсруулсан бөгөөд нийслэлийн ЗДТГ-ын хэлтсүүд, дүүрэг, харъяа агентлагуудаас нийт 2,9 их наяд төгрөгийн 2 659 төсөл, арга хэмжээний санал иржээ.
Хөрөнгө оруулалтын саналыг барилга байгууламж шинээр барих, их засвар  хийх, тоног төхөөрөмж худалдан авах гэсэн үндсэн гурван төрөлд хувааж үзсэн байна.  Төсөл арга хэмжээний саналыг анх удаа иргэдийнхээ дунд хэлэлцүүлж санал авсан “Иргэний оролцоотой төсөв- 2014” хэлэлцүүлэг, “Эрүүл аюулгүй  байдлын индекс”, Азийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ыг үндэслэн боловсруулсан байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн 66 хувь барилга байгууламж шинээр барих санал тусгагджээ


2015 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн 66 хувь барилга байгууламж шинээр барих санал байгаа юм байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Лабортори, офиссын барилга, Сүхбаатар дүүрийн 19-р хорооны зуслангийн бүсэд гал унтраах анги барих,  II амаржих газрыг шинээр барих,  Гачуурт, Туул тосгонд эмнэлэг барих, I амаржих газрын эмнэлэгийн хог хаягдлыг  түр агуулах байрыг шинээр барих зэрэг томоохон ажлууд барилга байгууламжийн жагсаалтад багтжээ.  Мөн Чингэлтэй дүүргийн 11, 16,18 дугаар хороо,  Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Сонгинохайрхан  дүүргийн 4-р хороонд хүүхдийн цэцэрлэг шинээр барих, сургуульгүй хороодод сургууль барих,  ашиглалтын хугацаа дууссан Баянгол дүүргийн 19-р сургууль, Сэтгэмж цогцолбор зэрэг сургуулиулын барилгыг буулгаж шинээр барих зэрэг ажлуудыг төсвийн саналд тусгасан байна. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд туссан эдгээр ажлууд нь газар нь бэлэн, зураг төвөв нь гарсан ажил гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа.



Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас нийт 12 яаманд харъяалах  576 төслийн арга хэмжээний саналыг ирэх сарын 1-ний дотор харъяалах яамдын Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлж танилцуулахаар шийдвэрлэжээ.