m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 03:05
67
Алга болоод долоо хонож буй геологичийг хайсаар байна

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Идрэнгийн нурууны орчимд төөрсөн Ашигт малтмалын газрын ажилтан сураггүй алга болоод долоо хонож байна.

АМГ-ын гурван ажилтан энэ сарын 24-нд төөрч, хоёр хүн нь олдож нэг ажилтан нь ор сураггүй болоод байгаа юм. Эрлийн багийнхан сураггүй болоод байгаа АМГ-ын ажилтанг олсон эсэхийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, ахлагч Б.Бямбасүрэнгээс тодруулахад “ Алга болоод байсан гурван хүний хоёрыг нь уржигдар нутгийн малчин олж, аймгийн төв рүү мэдэгдсэнээр холбоо тогтоож чадсан. Хоёр хүний биеийн байдал ерөнхийдөө сайн. Нэг нь бага зэргийн шингэн дутагдсан учраас Баян-Өндөр сумын эмнэлэгт эмчлүүлж байна. Харин нөгөө нэг нь эрлийн багийнхантай хамт алга болоод байгаа нэг геологичоо хайж байна. Эрлийн багт 27 хүн, гурван автомашин, зургаан мотоцикл дайчлан, эрэл үргэлжилж байна. Мөн өчигдрөөс нисдэг тэргээр хайж эхэлсэн” гэсэн юм.

АМГ-ын ажилтнуудын автомашиных нь гурван дугуй хагарч улмаар алхсан байна. Нэг мэргэжилтэн нь GPS буюу байрлал тогтоогчоор “Шинэжинст ойрхон байна” гээд түрүүлж алхан, нөгөө хоёроосоо тасарчээ.