m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 04:45
122
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх зайн сургалт боллоо

ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд ЭМХТ-тэй төвтэй хамтран “Тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”, сэдэвт телемедециний зайн сургалт зохион байгууллаа.

Зайн сургалтыг ЗӨСҮТ-ийн зөвлөх эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, Тандалт судалгааны албаны дарга Б.Энхтуяа, Нэгдсэн лабораторийн эрхлэгч Д.Ганболд, Эмнэлзүйч эмч С.Оюунчимэг, Тарваган тахал өвчний мэргэжлийн багийн ахлагч, Халдвар судлагч Д.Отгонбаяр, Ц.Ганхуяг болон Халдвар судлагч Г.Ганбилэг Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгсөн байна. Аймаг, орон нутгаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Ховд, Завхан, Өвөрхангай, Орхон зэрэг аймгуудын ЭМГ, ЗӨСТ-ийн 102 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, тарваган тахал өвчний оношилгоо эмчилгээ, дархлаажуулалт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ мэдээлэл солилцон ажиллалаа.Сургалтын үед “Зууны мэдээ” сонин хүрэлцэн ирж сургалтын явцтай танилцан, холбогдох мэргэжилтнүүдээс ярилцлага авсан гэнэ.