m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 06:26
214
Монгол боксчид 64 кг-д дэлхийд ноёрхож байна

 

Дэлхийн олимпийн боксын холбооны дөрвөн сарын 1-ний байдлаар Монгол улсын хоёр тамирчин топ гуравт бичигджээ. Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд манлайлж байгаа бөгөөд түүний ард Казахстан болон Бразилийн тамирчид жагсаж байна. Харин манай шилдэг эмэгтэй боксчин Э.Уянга чансаагаараа АНУ-ын тамирчин М.Майерийн дараа хоёрт оржээ. Түүний ард Польшын тамирчин М.Стелмаш бичигджээ. Манай тамирчин Э.Уянга гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэтэй адил жинд тоглодог юм.