m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 06:36
41
“Heartbleed” хакерийг баривчиллаа

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Өнгөрсөн долоо хоногт “Heartbleed” хакерийн сэрэмжлүүлэг цацагдаад байсан. Удалгүй “Mumsnet” олон нийтийн сүлжээ болон Канадын татварын сайтыг хакердаж 900 гаруй мянган хүний мэдээллийг авсан. Өчигдөр 19 настай Канад залуу Стефен Артуро Солис-Рейсийг баривчилсан нь “Heartbleed” тодотголтой анхны баривчилгаа боллоо. Тэрбээр өөрийн цахим хуудсан дээрээ энэхүү хакердалтын талаар бичсэн байсан аж. Түүний шүүх хурал өнөөдөр болох бөгөөд заль гаргасан, татварын агентлагийн мэдээллийг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Мөн түүний компьютер, гэр зэрэг эд хөрөнгийг нь битүүмжлээд шалгаж байгаа аж. “Heartbleed” алдаа нь OpenSSL нууцлалын дэд програм хангамж дээр тулгуурладаг. Үүнийг карт болон бусад нууц үгийг хамгаалах зэрэг интернэтээр илгээдэг мэдээллийг хамгаалах зэрэгт ашигладаг. Мөн буруугаар ашиглавал төхөөрөмж чагнаж, мэдээлэл хулгайлж, нууц үгийг тайлж чаддаг байна.

 

 

 

Г.Төгөлдөр