m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 07:07
74
Росс Баркли гэрээгээ сунгалаа

Английн шигшээ болон Премьер лигийн “Эвертон” клубын залуу од Росс Баркли багтайгаа шинэ гэрээ хийлээ. Түүний өөрийн эгнээнд элсүүлэхээр лигийн топ багууд хөөцөлдөж байсан ч тэрээр унаган багтаа үлдэхээр шийджээ. Өдгөө дөнгөж 20 настай түүнийг Английн шигшээ баг ДАШТ-д авч явсан нь ямар өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин болохыг баталж байна. Росс Баркли “Эвертон”-д дахин дөрвөн  жил зүтгэх юм байна. Тэрбээр хэлэхдээ  "Шинэ гэрээнд гарын үсэг зурах бол гайхалтай зүйл. Би амьдралынхаа ихэнх хугацааг Эвертонд тоглож өнгрүүлмээр байна" хэмээжээ. Энэ жил “Эвертон”-чууд Бельгийн шигшээ багийн болон “Челси” клубын тоглогч Ромелу Лукакуг албан ёсоор авсан болохоор лигтээ хүчтэй тэмцэл өрнүүлэх бололтой.