m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 06:50
27
Сэр Алекс лекц уншина

Английн алдарт дасгалжуулагч сэр Алекстэй холбоотой мэдээ тасрахгүй байна. Хамгийн сүүлд тэрээр Харвардын их сургуульд багшлахаар болжээ. Сэр Алекс Харвардад цуврал лекц унших ба "Бизнесийн анагаах ухаан ба Спорт" хөтөлбөрт оролцох аж. "Улаан чөтгөр"-үүдийг 26 жил удирдахдаа 38 цом хүртсэндээ туйлын их бахархдаг сэр Алекс мөн дарсны арвин их цуглуулгаа зарахаар шийджээ. Дарс вискигээрээ алдартай Шотланд нутгийн эрхэмд 5,000 шил хуучны дарснууд байдаг байна. Тэрээр энэ үнэт цуглуулгаа ирэх сард Хонг Конгд дуудлага худалдаагаар зарах юм байна.