m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 09:13
102
Стандартчилал хэмжил зүйн газрын дарга орон нутагт ажиллажээ

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн удирдсан Ажлын хэсэг энэ сарын 23-30–нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгуудад ажиллажээ.

Энэхүү томилолтын үеэр СХЗГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон Засгийн газрын бодлогын хэрэгжилтийн талаар танилцуулан, орон нутгийн СХЗХ-ийн төсөв санхүүгийн байдалтай танилцаж, 2015 оны төсөвт оруулах саналыг баталгаажуулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, Европын холбооноос хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Түүнчлэн хэлтсийн ажилтнуудтай санал бодлоо солилцож, тодорхой саналууд хүлээн авсан байна.  Мөн орон нутгийн СХЗХ-ийн ажилтнуудын төрийн дээд шагналд хамрагдсан байдалд судалгаа хийжээ. 

Томилолтын үеэр цуглуулсэн мэдээ, материалыг 2015 оны төсөвийн саналд тусгах, тодорхой зарим нэг асуудлаар эрх зүйн баримт бичиг гаргах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов.