m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 09:29
242
Газар өмчлөх хүсэлтийг наймдугаар сарын 1-ний 12.00 цагаас эхлэн хүлээн авна

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд наймдугаар сарын 1-ний 12:00 цагаас эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхлэх бөгөөд бүртгэлийн программыг наймдугаар сарын 15-ны 12:00 цагт хааж, автомат сонголт хийх ажиллагааг нээлттэй зохион байгуулна.



Газар өмчлөлийн цахим систем нь  нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд гзар өмчлөх хүсэлт гаргаж буй иргэн цахим системд байрлуулсан хүсэлтийн маягтыг  зааврын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх бөгөөд зөвхөн цахим шуудангийн хаягийг латин үсгээр тэмдэглэж бусад мэдээллийг крилл үсгээр бичнэ.

наймдугаар сарын 1-ний 12:00 цагаас эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхлэх 

Газар өмчлөхөөр хүсэлт гаргагч нь иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас газар өмчлөх хүсэлт хүлээн авахаар зарлагдсан байршлуудтай газар өмчлөлийн цахим системд хандан танилцаж тэдгээрээс сонголт хийн, өөрийн сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж уг системд илгээнэ.  Тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд өмнө хуулийн дагуу газар үнэгүйгээр өмчилж аваагүй иргэнд хүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар цахим систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээнэ. Цахим системээс илгээсэн баталгаажуулалтын дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулж илгээнэ. 

зөвхөн цахим шуудангийн хаягийг латин үсгээр тэмдэглэж бусад мэдээллийг крилл үсгээр бичнэ.



Газар өмлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөхөөр гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгоно. Цахим систем энэ үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон,эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.



Хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийг цахим системээс хүлээн авсан иргэн нь газар өмчилж авах тухай өргөдлөө “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалын хамт өмчлөх газрынхаа харъяа дүүргийн Засаг даргад гаргана. Дүүргийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийг үндэслэн иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.