m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 06:56
32
Баянхонгорын жудочид бэлтгэлээ сайн хийж байгаа аж

Монголын жүдо бөхийн холбоо, Баянхонгор аймгийн ЗДТГ, ССАЖГазар, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран энэ сарын 23-27 ны өдөр Самбо, Кураш, Жүдо бөхийн дэлхийн аварга МУ-ын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгийн нэрэмжит 2014 оны Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна. Аймгийн Жүдо бөхийн холбооны тамирчид тэмцээний бэлтгэлд гараад  тун завгүй байгаа юм. Аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүн Д.Ширмэн бэлтгэл, сургуулилтаа сайн хийж амжилт гаргахыг хүссэн байна.