m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 00:32
101
Таканоива А.Баасандорж "Алтангадас" энгэртээ гялалзууллаа

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёг дуусгаад, манай бөхчүүд эх орондоо ирэн амарч буй билээ. Эдгээр бөхчүүдээс дээд зиндаанд амжилттай барилдаж буй Таканоива А.Баасандоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон хүртээсэн байна. Түүний шагналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд өчигдөр гардуулж баяр хүргэжээ. Адъяагийн Баасандорж нь Японы алдарт Их аварга Таканоханагийн шавь билээ. Тэрбээр Японы Тоттори мужийн сүмогийн ахлах сургуулийг 2009 онд төгсөж, уг дэвжээнд элсэн орж мэргэжлийн сүмод хүч үзэн барилдаж эхэлжээ.