Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн буруутган гурав хоногийн өмнө баривчилсан.
АТГ-аас Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө
Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх дээрх ажлын гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн мэдээлээд байгаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг баривчилсантай холбоотойгоор “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна хэмээн мэдэгдэл гаргасан. Түүнчлэн гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж, санаатайгаар хууль зөрчиж буй ийм үйлдэлтэй миний бие хатуу тэмцэх болно” хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл АТГ-аас дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр өнөөдөр хэвлэлийн хурал зарлаад байна.