m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 02:55
51
Кастодианы сургалтыг зохион байгуулна

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон холбогдох журам батлагдан гарсантай холбогдуулан кастодианы үйл ажиллагааг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржээс энэхүү үйл ажиллагааг эрхлэхээр төлөвлөж буй болон бусад оролцогч байгууллагуудад зориулан “Кастодианы үйл ажиллагааны ахисан түвшний сургалт”-ыг энэ оны ирэх наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Кастодианы сургалтыг зохион байгуулна

Кастодиан нь хөрөнгө оруулагчийн үнэт цаас, мөнгөн хөрөнгийн бүртгэлийг хөтлөн, найдвартай хадгалах, хөрөнгийн болон үнэт цаастай холбоотой бусад үйлчилгээ үзүүлдэг аж.

Сургалтыг кастодианы чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай Лондонгийн хөрөнгийн бирж группын ахлах зөвлөх Брюс Лоренс явуулах бөгөөд сургалтанд оролцогчдод кастодианы үйл ажиллагааг эрхлэхэд тулгарч болох хүндрэлүүд, олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагуудын талаар мэдлэг олгох юм байна.