m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 03:29
47
Тайваньд хийн хоолой дэлбэрч 270 хүн гэмтэл авлаа

Энэ сарын 31-нд буюу өнгөрсөн шөнө Тайваний Каохсиунг хотод дэлбэрэлт болж 22 хүн нас барж, 270 хүн гэмтэл авчээ. Нас барагсдын дотор дөрөв, гэмтсэн хүмүүсийн дотор 22 гал сөнөөгч, аврагчид байгаа аж. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч хийн хоолой дэлбэрсэн байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд яг аль компанийн хийн хоолой дэлбэрснийг тодруулаагүй байна. Хотын уг хэсэгт нилээд хэдэн байгалийн хийн компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд осол болсны дараахан нь тэд хийн компаниудад хийгээ хязгаарлахыг хүссэн байна.

Каохсиунг хотын 2-3 км газар энэхүү осолд өртөж, зам эвдэрч гуу жалга гарсан байна. Үүгээр ч зогсохгүй ойр орчимд нь байсан олон машин, байшин өртөж эвдэрчээ. Дахин дэлбэрэлт болохоос сэргийлэн ойр орчимд нь байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ослын газарт туслуулахаар ойролцоох хотуудаас цэргийн хүч, гал сөнөөгчдийг томилон ажиллуулж байгаа гэнэ.  

Г.Төгөлдөр