m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 03:45
64
Сүхбаатар аймаг номын үзэсгэлэн нээжээ

Аймгийн Төв номын сангаас "Зуны нээлттэй уншлага" хөтөлбөр долдугаар сарын 28-наас 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд үнэгүй карт нээх, номын захиалга авах, иргэдийн санал хүсэлт хүлээж авах, номын үзэсгэлэн гаргах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. Мөн аймгийн зохиолчдын ном бүтээлүүд, шинээр ирсэн болон хамгийн их уншигддаг номын танилцуулга, байгууллагын олон нийтэд хандсан үйлчилгээ, хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулж байна. "Зуны нээлттэй уншлага"-д идэвхтэй хамрагдсан шилдэг уншигч хүүхэд. байгууллага хамт олныг шалгаруулах аж.