m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 04:27
35
Крымийн баг Оросын лигт тоглох уу

Оросын хөлбөмбөгийн холбооноос Крымийн хоёр баг шинэ улирлаас тус улсын лигийн хоёрдугаар дивизионд тоглох болсон тухай мэдээллээ. Эд бол Севастополийн “СКЧФ”, Ялтагийн “Жемчужина” багууд юм.

Гэхдээ оросуудын энэ санаа тийм ч амар бүтэхгүй байж мэднэ. Учир нь FIFA-гийн зүгээс энэ явдалд хориг тавьж магадгүй юм. Крымийг Орост нэгтсэн асуудал одоог хүртэл маргаан дагуулсаар байгаа тул FIFA дээрх асуудалд болгоомжтой хандаж байгаа аж. FIFA-гийн нэгэн ажилтан “Крымийн хоёр баг Оросын лигт тоглож болно гэсэн албан ёсны зөвшөөрөл одоогоор гараагүй байна” хэмээн ярьжээ.