m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 05:03
26
Неймар Токиод очжээ

Бразилийн шигшээ багийн тамирчин Неймар өнгөрсөн сарын 31-нд Японы Токио хотод очжээ. Тэрбээр ор хийж худалдаалдаг үйлдвэртэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар очсон байна. Харин түүнийг 700 гаруй фэнүүд нь хашгиралдан угтан авчээ. Энэ үеэр түүний нэгэн фен "Япон охидууд таалагддаг эсэх"-ийг асуухад тэрбээр “Япон охидууд хөөрхөн. Гэхдээ Бразил охидуудаа эрхэмлэдэг” хэмээн эелдгээр хариулжээ. Тэрбээр энэ үеэр фэнүүддээ хандан “Нуруу эдгэж байгаа. Удахгүй багтаа очино” гэдгээ дуулгасан байна.

Неймар Бразилийн шилдэг тоглогчдын нэг бөгөөд саяхан болсон ДАШТ-ий үеэр гэмтэл авч сүүлийн шатуудад тоглож чадаагүй нь тун харамсалтай зүйл болсон билээ.

 

Г.Төгөлдөр