m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 05:26
109
Шүүслэг тарвасаар бялуу хийцгээе

Гэр бүлийнхэн тань таны өөрийн гараар хийж дайлж байгаа энэ сайхан амттанд сэтгэл хангалуун үлдэх гэдэгт итгэлтэй байж болно. Амны цангаа тайлам шүслэг, арааны шүлс асгарам амттанаас татгалзах хэн байх билээ дээ.Ийм десертийг бэлтгэхэд маш амархан. Шарах шүүгээний өмнө бөртөлзөх шаардлага байхгүй. 

Алхам 1.

Тарвасыг хальснаас нь салгана. Гэхдээ голыг нь тэр чигт нь томоор нь авах хэрэгтэй. Тиймээс хальсийг нь эвтэйхэн зүснэ гэсэн үг. Үүний тулд танд урт, нимгэн хутга байхад л хангалттай. Ингээд цилиндр хэлбэртэй болсон тарвас илүүдэл шүүсийг нь ялгарч дуустал тавган дээр хэсэг зуур байлгаад дараа нь хөргөгчинд хийнэ.

Алхам 2.

Жимсээ бэлдэнэ. Дурын жимс байж болох тул та аль дуртайгаа сонгоорой. Сонгосон жимснүүдээ маш нимгэн зүсэх хэрэгтэй. Эс бөгөөс босоо гадаргуу дээр тогтохгүй жиндээ дийлдэж унаад байх болно. 

Алхам 3.

Цөцгийгээ бэлдэнэ. Үүний тулд та холигч зэрэг өөрт хамгийн дөхөм аргаа ашиглаарай. Түүнчлэн ус буцалгаж, бүлээсгээд дээр нь бага зэрэг желатин хийгээд найруулж байгаад цохисон цөцгийн дээрээ хийвэл тогтоц сайтай болно. Цөцгий бэлдэхэд том аяга, цахилгаан холигч, нэг аяга 33 хувийн тослогтой цөцгий эсвэл масло, нэг хоолны халбага элсэн чихэр, нэг цайны халбага ванилин орно. Эдгээр орцуудыг бүгдийг нь нийлүүлж, холигчдоо хийгээд хоёр минут орчим өтгөртөл нь холино. Энэ үед хөргөсөн желатинаа нэмж өгнө. Ингээд бэлэн болсон кремээ хөргөгчинд хийнэ.

Алхам 4.

Тарвасаа кремээрээ маш жигд, нямбайлан бүрэх хэрэгтэй. Тавагныхаа ирмэгт наалдсан кремийг чийгтэй алчуураар арчиж авна.  

Алхам 5.

Жимсээ кремэн дээрээ наалдуулж, бусад амттанаараа чимэглэж өгнө. Үүниг маш хурдан хийх хэрэгтэй. Учир нь өрөөний агаарын хэм болон жимсний жингээс шалтгаалаад чимэглэл унах тохиолдол бий. Чимэглэлд үйрмэг самар, киви, усан үзэм, бөөрөлзгөнө, нэрс, лийр зэргийг ашиглаж болно.

Алхам 6.

За ингээд хийсэн тоортоо бахархалтайгаар ширээнд тавих үе ирлээ. Десертээ жирийн бялуу хувааж байгаа мэт нимгэн зүсээрэй.