m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 05:30
80
Ногоотой битүү жигнэсэн загасны мах

Орц:

Цагаан загасны ясгүй мах             800 гр.

Халуун ногоо                                  5 ш.

Паста /улаан лоолийн нухаш/           2 х.х.

Лууван                                            1 ш.

Ургамлын тос                                 3 х.х.

Нунтаг хар перец                            1 чимх

Перец \үрлэн\                                 5 ш.

Лаврын навч                                  1 ш.

Давс                                               2 чимх

Сонгино                                         2 ш.

Алхам 1

Бэлтгэх зүйл: Цагаан загасны ясгүй мах, сонгино, лууван, улаан лоолийн паста, халуун ногоо.

Алхам 2

Загасны махаа угаагаад хэрчинэ.

Алхам 3

Луувангаа том үрэгчээр үрнэ. Харин сонгиноо тал дугариг хэлбэртэй хэрчинэ.

Алхам 4

Том саванд загас, сонгино, луувангаа холино.

Алхам 5

Том хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж халаагаад ногоотой загасаа хийнэ. Тагийг нь тавиад 10 минут орчим болгоно.

Алхам 6

Дараа нь паста, үрлэн перец, халуун ногоо, лаврын навч, давс, нунтаг перец зэрэг амтлагчуудаа хийгээд бага зэрэг ус нэмээд маш сайн хутган дахин тагтай нь 10-15 минут чанана.

Алхам 7

Хэрвээ ус нь их бол тагийг аваад ширгэхийг нь хүлээ. Перец, давсаа өөртөө тааруулан нэмж болно.