m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 05:36
136
Цезарь Салат

Цезарь салат нь хөл ихтэй жуулчид яаруу сандруу үйлчлүүлэгчидэд зориулан хурдан түргэн хийж болох түргэн хоолны хэрэгцээн дээр гарч ирсэн идэвх санаачлагатай Итали тогоочийн санамсаргүй бэлтгэсэн жор билээ. Цезарь зүгээр л гал тогоонд тэр үед байсан бүх зүйлийг нэгэн том аяга руу нийлүүлсэн хольц байлаа. Бяслаг, чанасан өндөг, шанцайны ургамал, шарсан талх, оливын тос сармис, нимбэгний шүүс, ... гм. Гэвч энэ нь зочидод таалагджээ.

Өнөөдөр Цезарь салатны олон хувилбарууд байдаг. Өөр өөр найрлагатай энэхүү салатны  жорыг та ч бас баяжуулж сайжруулж болно. За энгээд өнөөдөр танд бас нэгэн өөр жорыг санал болгоё.

Орц:

Талх                                      0,5 ш.

Салатны навч                         2 багц

Оливын тос                             2 х.х.

Пармезан сыр                        50 гр.

Амтлагч:

Гич \горчица\                         2 х.х.

Оливын тос                           7 х.х.

Нимбэг                                    1 ш.

Нунтаг хар перец                     0,5 ц.х.

Давс                                        1 чимх

Сармис                                   1 шүд

Өндөг                                      2 ш.            

Алхам 1

Үндсэн орц: талх, Салатны навч, Оливын тос, Пармезан, Сармис, Өндөг.

Алхам 2

Эхлээд шарсан талхаа бэлдэе. Тал талх аваад захыг нь хэрчээд салгана.

Алхам 3

Талхныхаа зөөлөн хэсгийг жижиг жижиг таслаад оливын тос цацна.

Алхам 4

Шарах шүүгээнд 7-10 минут шарна.

Алхам 5

Пармезанаа том хавтгай зүснэ. Ногоо арилгагч ашиглавал зүгээр.

Алхам 6

Салатныхаа амтлагчийг хийхийн тулд 7-8 халбага оливын тосыг тал нимэгний шүүс, 2 х.х. гич, перец, давс, сармис, 2 ш чанасан өндөгний шартай холино.

Алхам 7

Бүгдийг нь холилдтол сайтар хутгана.

Алхам 8

Салатны навчаа сайн угааж хатаагаад том том таслана.

Алхам 9

Дараа нь навчин дээрээ амтлагч соусаа хийж сайн хутгана.

Алхам 10

Таваг бүрт салатнаасаа хийгээд дээр нь шарсан талхаа пармезантай тавиад л бэлэн боллоо.