m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 07:39
210
Одоо бид Рианнаг ямар дотоож өмсдөгийг мэддэг боллоо

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Зоогийн газар оройн зоог барихаар явахдаа та гол төлөв ямар хувцас өмсдөг вэ? Үдшийн даашинз өмсөх нь илүүтэй биз. Харин Рианна бол ийм тохиолдолд нэвт гэрэлтдэг банзал сонгож өмссөн бөгөөд цаанаас нь тод ягаан өнгийн дотоож нэвт харагдаж байлаа. Рианна бүхий л байдлаараа муу охины дүр төрхтэй байхыг хичээж байгаа бололтой. Тухайлбал: илэн далангүй клип хийлгэж, зураг авахуулахын зэрэгцээ өдөөн хатгасан дүр төрхүүдийг туршиж байна. 25 настай дуучны илэн далангүй гоёл хэмжээнээсээ хэтэрч байх шиг. Гэсэн ч залуу дуучин бидэнд зориулан олон гэнэтийн бэлэг бэлдсэн болов уу. Өнгөрсөн Пүрэв гаригийн үдэш Ри-Ри Лос-Анжелосын нэгэн зоогийн газраас гарч явах үедээ папараццид өртжээ. Барбадосын дуучин бүсгүйн өмсгөл бусдын гайхлыг төрүүлжээ. Рианна нэвт гэрэлтдэг торон банзал өмсч, цаанаас нь тод ягаан өнгийн дотоож харагдаж байв. Заавал ийм өнгөтэй дотуур хувцас сонгох хэрэгтэй байсан уу? Энэ нь ч санаандгүй сонголт биш нь илт. Цагаан, эсвэл биений өнгөтэй дотоож сонгосон бол илүү байх сан. Энгэр цээжээ задгайлах дуртай дуучин бүсгүй энэ удаад арай өөр материалаар хийсэн цамц сонгожээ. Харин нэмэлт чимэг болгож “Lady Dior“ цүнх, торон сүлжээс бүхий кет сонгосон байлаа. Цаашдаа юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Хэрэв нөхцөл байдал иймэрхүү байдлаар үргэлжилбэл, удахгүй Ри-Ри гудамжинд ямар ч хувцасгүй, нүцгэн гарч ирэх вий дээ. Ер нь, хэний гайхлыг төрүүлэх гэсэн юм бол?