m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 05:37
76
Төөрсөн геологичийн цогцос олдлоо

Ашигт малтмалын газрын геологичид Баянхонгор аймагт төлөвлөгөөт шалгалтаар ажиллаж явахдаа төөрч сураггүй болсон. Тодруулбал АМГ-ын гурван ажилтан төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллаж байсан. Тэд Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуруу” -ны ойролцоо машиных нь гурван дугуй хагарч явах боломжгүй болжээ. Энэ үеэр геологич 27 настай М GPS төхөөрөмжөөр зам хайхаар яваад нөгөө хоёроосоо холбоо тасарсан байна. 

Харин жолооч болон тасгийн дарга хоёр араас нь түүний араас явсан ч төөрч, шалбааг устай газар хоёр хоносны эцэст нутгийн малчинтай тааралдаж, 28-ны шөнө Баян-Өндөр сумын эмнэлэгт хүргэгджээ.Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа. Байрлал тогтоогчоо бариад түрүүлж явсан залуу нь өнөөдрийг хүртэл олдоогүй, ор сураггүй байсан. 

Эрлийн ажиллагаанд нийт 60 орчим хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Эрлийн багийнхан хоёр геологичийг олж, эмнэлэгт хүргэсэн. Харин эрлийн баг АМГ-ын төөрсөн ажилтны цогцсыг өнөөдөр 10 цагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олжээ.