m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 06:01
31
Ли На “US Open”-ийг өнжинө

Урд хөршийн шилдэг теннисчин Ли На өвдөгний бэртлийн улмаас Их дуулгын дөрвөн цувралын нэг Америкийн нээлттэй тэмцээнийг өнжихөөр болжээ. “Тавдугаар сард өвдөгт маань өвдөлт мэдрэгдэхийг мэдсэн. Үүнээс хойш олигтой эдгэрч өгсөнгүй. Форм муутай болохоор тэмцээнийг өнжихөөс өөр арга алга” хэмээн нанхиад бүсгүй фэйсбүүктээ бичжээ. Тэрбээр өнгөрсөн жил “US Open”-ий их шөвөгт шалгарч байв.