m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 07:22
62
Технологийн дэвшлийг Монгол Улсад танилцуулна

ЭМЯ, "Мишээл Групп" ХХК, "Монолаб" ХХК, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Нээлтийн үйл ажиллагаа  27-ний өдрийн лхагва гарагт 13.30-14.00 цагийн хооронд "Мишээл экспо" төвд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын газрын төлөөлөгчид, эрүүл мэндийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд зэрэг салбар бүрийн төлөөлөгчид оролцоно. 

Гурван өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнд Олон улсын GE Healthcare, Medtronic, Covidien, Pentax, Nihon Kohden, Belimed AG, ERBE, Kangda, KHB, Microport, KDL, Boxun, Siling, Sanyou, General Care, Medi Land зэрэг эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид оролцож, технологийн дэвшлийг Монгол Улсад анх удаа толилуулах гэж байна. 

Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношлогоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог олгож буйгаараа онцлогтой болох ажээ.