m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 07:25
50
“Ливерпуль”-д дахин хоёр шинэ тоглогч хэрэгтэй

Английн “Ливерпуль” клуб зуны солилцоо наймаанаас А.Лаллана, Р.Ламберт, Д.Ориги, Д.Ловрен, Л.Маркович, Э.Кан гэсэн зургаан тоглогчийг аваад буй. Гэхдээ “Улаанууд”-ын наймаа үүгээр дуусаагүй бололтой. Sky Sports мэдээлснээр тэд “Севилья”-гийн Альберто Морено (зураг дээр), “Атлетико”-гийн Хави Манкиньо гэсэн хоёр ч хамгаалагчийг сонирхож байгаа аж. Ялангуяа Мореног авахад их ойртсон гэнэ. Үнэ нь 20 сая фунт хүрчээ. “Ливерпуль” шинэ улиралд Аваргуудын лигийн талбарт өрсөлдөх тул хүчээ зузаатгах зайлшгүй шаардлагатай байгаа юм.