m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 07:33
33
Рауль төрхөмдөө буцна

“Реал”-ын бүх цаг үеийн домогт тоглогчдын нэг Рауаль Гонзалес төрөлх багтаа эргэн ирж магадгүй байна. Гэхдээ энэ удаа тоглогч биш, даргын хувиар. “Реал”-ын удирдлагууд түүнийг багийнхаа Спортын албаны захирлаар ажиллуулах хүсэлт тавьсан аж. Өмнө нь энэ албыг хашиж байсан Мигель Пардес долдугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгсөн тул суудал эзэнгүй болоод байв.

Раулийн хувьд 1994-2010 оныг хүртэл “Реал”-д хүчин зүтгэхдээ 741 тоглолтод оролцож, 323 гоол хийсэн шилдэг довтлогч байв. Тэрбээр карьерийнхаа сүүлийн жилүүдийг Германы “Шальке”, Катарын “Аль Садд” багуудад өнгөрүүлсэн юм.