m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 07:36
35
Хоёр хүн голын усанд живж амь насаа алджээ

ШУЗТ-ийн 102 тусгай дугаарын утсанд 2014.07.31-ний өдрийн 05:00 цагаас 2014.08.01-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4028 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1439, зам тээврийн ослын 271 дуудлагыг шалгахад, гэмт хэргийн шинжтэй 25 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Үүнээс золгүй байдлаар амь насаа алдсан тав, хулгайн гэмт хэрэг зургаа, танхайн гурав, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн хэрэг есөн гарчээ. Цагдаагийн байгууллагаас үер усны аюулаас сэрэмжлүүлээд байгаа хэдий ч нэг өдөрт хоёр хүн голын усанд живж амь насаа алдсан хэрэг гарлаа.

Мөн иргэдийн амралт зугаалга ихсэж архидан согтууран гэмт хэрэг үйлдэж байна. Тухайлбал СХД-29, Энхтайваны өргөн чөлөө, 5-н шарын буудлын баруун замд Nissan Sunny автомашины жолооч Н нь явган зорчигч СХД-ийн иргэн 40 настай Г-г мөргөж гэмтээсэн. Жолооч, явган зорчигч хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.


Иймээс иргэдийг амралт зугаалгаа зөв боловсон өнгөрүүлж, үер усны аюулаас болгоомжилж, архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистойгоор хэрэглэж, хэрэг зөрчилд өртөхгүй байхыг анхааруулж байна.