m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:00
171
“Агаарын бохирдолгүй Баянгол” уулзалт болж байна

Баянгол дүүргийн Засаг даргын тамгийн газар хурлын зааланд “Агаарын бохирдол Баянгол”  хамтын ажиллагааг сайжруулах уулзалт болж байна.  Энэхүү уулзалтын гол зорилго нь Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, бодлогод тулгуурлан энэ онд Баянгол дүүргийн агаарын бохирдолыг бууруулах салбар хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлж, хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байгаа аж.

 Тус уулзалтад Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба, Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо болон Сэлэнгэ контракшн, Хүрд ХК, Хялгант үртсэн шахмал түлшний үйлдвэр зэрэг оролцож өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг танилцуулж, санал бодлоо солилцож байлаа. Энэ үеэр нийт 12 төрлийн илтгэлүүд танилцуулагдах юм байна.

Мөн түүнчлэн уулзалттай холбоотойгоор тус дүүргийн байранд европын шилдэг технологи бүхий зуухны үзэсгэлэнг гаргасан байсан юм. Эдгээр зуухны үнэ  29-75 мянган төгрөгийн хороонд байсан бол экологийн цэвэр бүтээгдэхүүн болох үртсэн шахмал түлш нэг шуудай нь 5000 төгрөг байлаа.

Н.Байгаль