m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:01
58
Өнгөрсөн долоо хоногт 10 гаруй суманд түймэр гарчээ

Он гарсаар 14 аймгийн 48 суманд 66 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Энэ нь  өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт аж.  Өнгөрөгч өвөл ихэнх нутгаар цас бага орсон, түүнчлэн нэлээд дулаарч, хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах гол шалтгаан болж байгаа юм байна.

Өнгөрөгч долоо хоногт Дорнод, Хэнтий, Булган аймгийн 10 гаруй суманд гарсан түймрийг тухайн орон нутгийн Онцгой байдлын албаныхан болон ард иргэд унтраасан байна.

Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байгаа юм.  Цаг агаарын урьдчилсан мэдээллээр дөрөв, тавдугаар сар хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. Тиймээс хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших хэрэгтэйг анхааруулж байна.