m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:04
43
Марко Ройс багтаа үлдэх үү

Германы "Борусси Дортмунд" багийн од тоглогч Марко Ройс энэ жил багаасаа явж магадгүй бололтой. Түүнийг багаасаа явж Манчестэр Юнайтед багт хүчин зүтгэхийг хүсдэг гэж нэг багт хамт тоглодог байсан М.Гётце хэлжээ. Энэ жил 200 саяар наймаа хийх болсон гэх Манчестэрийн төлөөлөгчид түүнтэй ярилцаж байгаа гэнэ. Түүний төлөө "Улаан чөтгөрүүд" 30 сая евро өгөх бодолтой байгаа ба Марко Ройсын гэрээ 2016 онд дуусах юм. Борусси баг гол тоглогчийн нэг Гундогантай гэрээгээ сунгасан бөгөөд одоо Марко Ройст шинэ гэрээ санал болгож буй гэнэ.