m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:09
43
Н.Алтанхуяг: МАН, Авилгатай тэмцэх газар ажил хийлгэхгүй юм

 “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-АТГ-аас таны охин А.Саранзаяагболон зөвлөхийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

 -Хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа л тогтооно. Тэгэхээр үүнээс өмнө яригдаж байгаа яриа бол суртал нэвтрүүлэг гэж би ойлгож байгаа. Ер нь Засгийн газарт хоёр жил ажиллахад Монгол ардын нам, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна.

-Улс орны эдийн засаг хүндэрсэн, энэ хямралт байдлыг үүсгэсэн хариуцлагыг Засгийн газар өөрөө үүрэх ёстой гэдэг байр суурийг ҮХААЯ-ны сайд Х.Баттулга мэдэгдсэн. Та үүнтэй санал нэгдэх үү?

- Хүн хүний харах өнцөг өөр. Та нар өөрсдөө дүгнэлтээ хий. Би өөрийн гэсэн дүгнэлттэй байна.

-УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ний асуудал анхны хэлэлцүүлгээр дэмжигдлээ. Энд та ямар байр суурьтай байна вэ?

- Өнөөдрийн чуулганаар гарсан шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Засгийн газрыг огцруулна гэсэн шийдвэр ч биш. Зүгээр л цаашаа хэлэлцэгдээд явах асуудал. Засгийн газрыг огцроосой гэж хүлээж байгаа хүмүүст тийм шийдвэр юм шиг харагдаж магадгүй. Тэртээ тэргүй Ардчилсан нам сайн ажиллаж байгаа гэдгийг ард түмэн хэлж байна. Социологийн судалгаа ч харуулж байна.