m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.02 03:28
53
Гильермо Очоа “Малага”-д очлоо

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийгөө бүрэн нээн харуулсан Мексикийн хаалгач Г.Очоа ирэх улирлаас Испанийн "Малага" клубт тоглохоор боллоо. Түүний Францын "Аяччо" багтай байгуулсан гэрээ дуусгавар болсон тул чөлөөт агентын хувиар очиж буй юм. Энэ зуны ДАШТ-ээс хойш түүнийг сонирхож буй багууд олон байсан ч Испанийн "Малага " эгнээндээ нэгтгэж чадлаа. Г.Очоа нь шигшээ багийнхаа туршлагатай хаалгач бөгөөд "Малага"-гийн хаалгачийн орон зайг нөхөх хамгийн тохиромжтой тоглогч хэмээн клубын удирдлагууд үзсэн байна. Гильермо Очоа Испанийн “Малага”-тай гурван жилийн гэрээ хийжээ.