m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:21
28
Дундговь аймаг онлайнаар хуралдах боломжтой болно

Дундговь аймгийн ЗДТГ бусад агентлагуудтай онлайнаар хуралдаж, мэдээлэл солилцох боломжтой болсон байна. Онлайн харилцаанд “Oovoo” хэмээх программ хэрэглэж байгаа аж. Тус программыг ашигласнаар онлайнд холбогдон харилцаж байгаа хүмүүс өөр нэгнийхээ компьютерийн дэлгэц дээрх файлыг нээж үзэх боломжтой бөгөөд  дэлгэцээр бие биеэ харж ярилцан, нэг дор 12 хүн зэрэг хуралдах, ялангуяа сургалт хийхэд нэн тохиромжтой юм байна. Засгийн газрын 11 11 төвийн цахим хуудасны жишгээр нээж байгаа энэ цахим хуудсаар иргэд санал гомдол, өргөдөл хүсэлтээ илгээж, хариу шийдвэрлэлтийг хүлээн авах боломжтой болж байгаа гэнэ.

Н.Байгаль