m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:29
125
Автобусны буудалд мэдээллийн LED самбар байрлуулна

Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болох гэнэ. "БиТиЖиТи" компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Автобус-1", "Цахилгаан тээвэр" компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээр http://bus.gps.mn гэсэн  хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм байна. "БиТиЖиТи" компанийн зүгээс тун удахгүй  iPhone болон Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан app гаргахаар ажиллаж байгаа аж. Мөн түүнчлэн хамрах хүрээг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй бусад компаниудын автобуснуудыг хамруулах зорилготой байгаа ажээ. Тэгснээр бүх чиглэлийн бүх автобусны байрлалыг харах боломжтой болох юм. Дашрамд, ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооллын автобусны буудалд мэдээллийн “LED” самбар байрлуулахаар болсон байна.

Н.Байгаль