m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:32
675
Стрессээс ангижрах 10 хялбар арга

Толгойд түмэн бодол эргэлдэж, сэтгэл санаа тогтворгүйтэж, ямар нэгэн таагүй мэдрэмж төрж, утга учиргүй бухимдаж байгаа бол эдгээр нь стрессийн шинж тэмдэг. Яаж ангижрах вэ? Стрессээ хянаж, удирдаж сурах нь хэвийн байдалд ороход туслахаас гадна элдэв өвчнөөс зайлсхийж, бие организмын хөгшрөх явцыг удаашруулдаг юм байна.

  1. Үсээ самна - Компьютерийн ард сууж өнгөрүүлсэн ажлын өдрийн турш жижиг булчингууд маш их ачаалал авч ядардаг. Үүнээс үүдэн толгой хүндэрч, өвдөж эхэлдэг. Харин энэ үед стрессээс ангижрах хамгийн энгийн арга бол үсээ самнах. Үүнийг та 10-15 минутын турш хий хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг хурдасгаж, булчинг суллана
  2. Зайрмаг ид – амттай зүйл идэх нь стрессийн эсрэг маш идэвхтэй допинг юм. Сэтгэл санаагаа өөдрөг тайван байлгах, стресс тайлахад тослог ихтэй загас тусалдаг. Учир нь үүнд мэдрэлийн тогтолцоонд сайнаар нөлөөлдөг Омега-3 маш ихээр агуулагддаг. Хэрэв та загасанд дургүй бол зайрмаг эсвэл гадил жимс ид. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь тайвшруулах эмнээс дутахгүй үйлчилгээтэй.
  3. Иллэг хий – Эрч хүчээ хадгалж үлдэхийн тулд хамар, хөмсөгний хоорондох зай , доод уруулын хонхорхой, гарын алганы хонхорхойн цэгт 30 секунд тус тус иллэг хий.
  4. Алгаа үр – Сэтгэлийн хэт ачааллаа таягдан хаях, стрессээс ангижрах өөр нэгэн энгийн арга бол алгаа хавсарч, хооронд нь халуу оргитол үрэх юм. Мөн түүнчлэн чихээ үрэх ч ач тустай.
  5. Стрессээ “угаа” – Сэтгэл санааны таагүй байдлаас гарахын тулд 15 минут шүршүүрт ор. Бүлээн шүршүүрийн усан дор зогсч, толгой, мөрөндөө иллэг хий. Удахгүй та ус таны стрессийг урсган авч одож байгааг мэдрэх болно.
  6. Шатаар өгс – Шатаар дээш, доош 30 секунд гүй. Энэ дасгал хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлж, сэтгэл санааны стрессийг удирддаг тархины тэр хэсэгт очиж үйлчлэх болно.
  7. Өнгөөр ялган буд – Зургийг 2-3 минутын турш өнгөөр ялган будах нь стрессийг арилгаад зогсохгүй ажлаа хугацаанд нь дуусгах боломжийг тав дахин нэмэгдүүлдэг гэнэ.
  8. Гараараа далла – Ихэнх хүмүүс стресс мөрний булчингийн уян хатан байдал алдагдах, биеэ хураах, хүзүү, аарцаг нурууны хэсэг хөших, толгой нуруу өвдөх байдлаар илэрдэг. Энэ тохиолдолд хамгийн сайн тусламжийг иллэг болон усанд сэлэлт өгөх болно. Харин гэртээ бол гар, хөлөөрөө даллах дасгал хөдөлгөөнөөр энэ асуудлыг шийдэж болно.
  9. Цэвэрлэгээ хий – Юм хумаа хурааж эмхлэх нь оюун санаагаа цэгцлэн, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Түүнээс гадна цэгцтэй тавиур, шүүгээ нь өөрийн гэсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд гадаад зохион байгуулалт, эмх цэгц хүний хувийн амьдралд тодорхой нөлөө үзүүлж байдаг.
  10. Бүжиглэ – Тэр тусмаа гэртээ бүжиглэх нь стрессээс ангижрах энгийн хэрнээ үр дүнтэй арга. Хэмнэлтэй хөгжмийн дор идэвхитэй хөдөлгөөн хийх нь стресс тайлахад тусалдаг. Гэхдээ үүнийг дасгал хөдөлгөөн шиг биш зугаа маягаар үзвэл шүү дээ. Түүнчлэн сайхан үнэр ч сэтгэл санааны байдалд таатай нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай.