m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:34
41
"Алтан хуур" наадам шилдгүүдийг алдаршуулна

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнд болно. Тус наадмын талаарх хэвлэлийн хурал өнөөдөр 12.00 цагт “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт боллоо. Хэвлэлийн хуралд “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулах комиссын гишүүд болон нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөллүүд оролцож наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлан танилцуулсан юм.

“Алтан хуур-2014” наадам 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд ,МУГЖ Б.Эрдэнэбат, У.Далантай, Э.Бүрнээбаяр,  Ж.Болормаа, Г.Ариунбаатар, Ц.Төвшинтөгс, С.Вандан, С.Жавхлан, С.Батсүх гэх мэт 60 гаруй уран бүтээлчид өрсөлдөх аж.

Дашрамд дуулгахад тус наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм байна.

Шилдэг уран бүтээлч шалгаруулах 12 номинаци:

  1. "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
  2. "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
  3. “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
  4. “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
  5. “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
  6. “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
  7. “Нийтийн дуучны шилдэг концерт”
  8. “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
  9. “Нийтийн дуучны шилдэг цомог”
  10. “Нийтийн дуучны шилдэг студи”
  11. “Нийтийн дуучны шилдэг видео клип”
  12. “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу"