m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:42
79
Шакира Барсагийн тэргүүн хатагтай болохыг мөрөөддөг

Колумбын поп од Шакира нөхөр Жерар Пикегээ хэзээ нэгэн цагт "Барселона" багийн ерөнхийлөгч болно гэдэгт итгэж явдaгаа хэлсэн байна. Өмнөд Африкт болсон ДАШТ-д Шакира алдарт "Waкa Waka"-гаа дуулж , түүний нөхөр Жерар Пике дэлхийн аварга болсон билээ. Тун саяхан хүүхэдтэй болсон алдарт хос маань энэ жил ч Бразилийг зорих бөгөөд Ж.Пике бага зэргийн гэмтэлтэй байгаа билээ. Шакира " Нэг л өдөр Жерар “Барселона”-гийн ерөнхийлөгч болно байх гэж би боддог. Тэр үед би багийн тэргүүн хатагтай болох байх даа" гэжээ. Ж.Пике Барсагийн бүтээгдхүүн бөгөөд үндсэн багт 2008 оноос хойш зүтгэж байгаа юм.