m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 08:56
60
Авраам Линколын 11 настай охиноос захиа аваад дүр төрхөө хэрхэн өөрчилсөн бэ?

1860 онд, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохоос нь хэдхэн 7 хоногийн өмнө Линкольн, 11 настай Грейс Беделл гэгч нэгэн охиноос захидал хүлээж авчээ. Охин захидалдаа, түүнийг халуунаар дэмжиж байгаа, бүх төрөл садан, танил, найз нөхдөө түүнийг дэмжихийг ухуулна, сонгуульд зөвхөн түүнд саналаа өгнө гэж бичээд, эцэст нь эрүүндээ өтгөн сахал заавал ургуулахыг зөвлөсөн байв. Линкольн тэр үед сахлаа мөлчийтөл нь хуссан, туранхай царайтай байсан юм. Гэвч охины бодлоор, бүх хатагтай нар эрүүндээ бавгар сахалтай эрчүүдэд дуртай бөгөөд гадаад төрх нь таалагдаж байгаа хүний төлөө эр нөхрүүдийнхээ саналыг өгүүлэхээр ятгах аж. Линкольн хариу захидал бичихдээ ямар нэг амлалт өгөөгүй ч удалгүй сахал тавьжээ. Сонгуулийн дараа Америк орноор аялж явахдаа ерөнхийлөгч Грейс охины амьдардаг хотоор ч орж. Тэгээд олны дундаас охиныг олж хараад, үнсч, нүдэнд тусахуйц сахал бол түүний ач гэж хэлсэн байна. Гадаад төрх гэдэг багагүй үүрэгтэй ажээ. Ялангуяа та олны өмнө гарах гэж байгаа бол шүү дээ.