m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.04 06:28
59
Хүүхэд таны толь

Гэр бүл судлаач Л.Нарантуяагийн зөвлөгөө таньд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Гэр бүлийн гишүүдийн харьцаа, уян зөөлөн, нөхөрсөг, бие биенээ хүндэтгэсэн, дөлгөөн намуун, ухаалаг байвал хүүхэд ч мөн дөлгөөн төв төвшин хүн болж төлөвшинө.
Гэр бүлийн гишүүдийн харьцаа хэг ёг гэсэн бие биедээ дээрэнгүй байдалтай хандсан, уурлаж уцаарлацгаасан, хэрүүл маргаан тасардаггүй бол хүүхэд багаасаа сэтгэлийн хямрал, айдас, гомдол зэвүүцэлтэй байнга тулгарч сэтгэлийн нь тэнцвэр алдагдан мөн л догшин ширүүн харьцаатай хэрүүл маргаанд дуртай хүнийг хүндэтгэх чадваргүй хүн болоход хүргэнэ. Ингэснээр эцэг эх ч, хүүхэд ч хохирно, хэн нь ч хожихгүй.
Эцэг эхийн амьдралд ямар ч зовлон бэрхшээл тохиолдож болно. Тэр бүрийг хэрүүл маргаан, зодоон нүдээнээр шийдвэрлэж чадахгүй. Харин ухаалаг яриа хөөрөө, зориг тэвчээр, хүнлэг сайхан сэтгэл, алсыг харах чадвараар л зовлон бэрхшээлээ нимгэлэн давна.
Та үр хүүхдийнхээ яриаг сонсож, бодлыг нь уншиж, хамгаас дотно хүн нь байгаарай.