m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 09:06
35
Тархи нь зөвхөн арьсаар хамгаалагдаж байдаг

Румын улсын иргэн Элвис Ромео Лингурар өдгөө 24 настай бөгөөд үйлдвэрийн ослын үеэр толгой дээр нь цемент унасны улмаас түүний толгойн хэсэг цааш орсон байна. Эмч нар тэр үед түүний амийг аврахын тулд хагарсан яснуудыг гаргаж хаяад оёсон аж. Тиймээс одоо түүний тархи зөвхөн арьсаар л хамгаалагдаж байгаа гэнэ. Энэхүү цөмөрсөн хэсгийг буцааж хиймлээр л хэвийн болгож болох бөгөөд үүний тулд 900 фунт стерлинг хэрэгтэй. Тиймээс тэрбээр мөнгөө төлж чадахгүй учраас ийм толгойтой чигээрээ яваад байгаа аж.

Тэрбээр жилийн өмнө осолд орсны дараа хэдэн өдөр комд байсан бөгөөд эмч нар түүний амийг аврахын тулд ихэд хичээжээ. Дараа нь эмнэлэгээс гараад өөрийгөө хараад гайхаж, цочирдсон байна. Түүний тархи ганцхан хальс гэмтсэн бол ажлаа хийх чадваргүй болох байсан гэж эмч нар нь сүүлд ярьжээ.

Г.Төгөлдөр