m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 09:27
34
Манай энхийг сахиулагчид 10 хүнийг аварчээ

Манай улсын энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд  олон орны цэргүүдтэй хамт үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгвэл өнгөрөгч мягмар гаригт буюу уржигдар  босогчид Өмнөд Судан улсын Bentiu хотын хойд хэсэгт байрлах ОХУ-ын газрын тосны “Safinat” үйлдвэрийг эзлэн авсан байна. Улмаар гадны компаниудыг Өмнөд Судан улсыг орхин явахыг шаардаж, барьцааны хүмүүсийг тамлан зовоожээ.
Энэ үеэр Монгол Улсын энхийг сахиулагчид ажиллагаа зохион байгуулж үйлдвэрийн 10 ажилтанг аварсан байна. Ажиллагааны үеэр таван ажилтан шархадсан бөгөөд тэдгээрийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Өмнөд Судан улсад өнгөрөгч оны 11 сараас хойш хүчирхийлэл газар авч байгаа бөгөөд мянга мянган хүн алагдаж, сая гаруй хүн орон гэргүй болжээ. Bentiu хот дахь НҮБ-ын цэргийн баазад 9000 орчим энгийн иргэд байрласнаас эмнэлэг, сургуулиудад шилжүүлж байна.